СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
Хариуцагч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 01 сарын 09-ний өдрийн 23/125 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эргүүлэн тогтоолгох тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1999 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж улмаар 2001 онд Дархан Төмөрлөгийн үйлдвэрт Хуулийн зөвлөхөөр ажилд орсон. Ажилд орсон жилээсээ хамт олонтойгоо сайхан ажиллаж байсан, цалингаа ч тогтмол авдаг. Ажил мэргэжлээрээ тасралтгүй сайн ажилладаг ажилчдын нэг байсан. Гэтэл нэг өдөр ажилчдын хурал болсон. Хурал дээр байгууллагын дарга намайг ажлаас халсан тушаал гаргасан байсан. Би ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхэд хандаж байна. 2015 оны 01 сарын 13-ны өдрийн 23/125 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал
Нэхэмжлэл хавсаргасан баримт :
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Хөдөлмөрийн гэрээ
- Ажлаас халсан тушаал /эх хувиараа эсвэл нотариатаар батлуулсан хуулбар/
- Иргэний үнэмлэхийн хуулбар / нотариатаар батлуулсан /
- Бусад нотлох баримтууд
- Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал.