Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
Хариуцагч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
Нэхэмжлэлийн шаардлага: ......................төгрөг гаргуулах тухай
А.Б би “ХХХ” ХХК-тай 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Их Монгол 800 жилийн ойд зориулан 108 морин хуурыг нэг бүрийг нь 30 000 төгрөгөөр тооцож 0000 оны 00 сарын 00-ний өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 1 620 000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа хүлээн авсан.
Би гэрээнд заасны дагуу морин хуурыг хийх материалыг захиалагч талд үзүүлж нэг хуур хийж үзүүлэхэд захиалагч тал зөвшөөрч эх загварыг сонгож байгаагаа мэдэгдэж гарын үсэг зурсан. Үүний дагуу би 108 морин хуурыг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн.
“ХХХ” ХХК нь одоогоор ажлын хөлсний үлдэгдэл болон 1 620 000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа тул танд 7 хоногийн дараа өгье гэхэд би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй байна. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч тантай гэрээ байгуулсан хүн ажлаасаа халагдсан тул бид мэдэхгүй байна гээд одоо болтол хөлсийг минь өгөхгүй байгаа тул “ХХХ” ХХК-с миний ажлын хөлсний үлдэгдэл болох 1 620 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал
Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. “СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА”. Данс:100200900941 эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.
- Ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар батлуулсан хуулбар,
- Урьдчилгаа төлбөр хүлээн авсан баримтын нотариатаар батлуулсан хуулбар,
- Морин хуур хийхэд зарцуулсан бараа материалын тооцооны хуудас
- Гэрээний дагуу 108 морин хуур хүлээлцсэн акт,
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/ зэрэг нийт … хуудас хавсаргав.
/Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө./