Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхэд нэхэмжлэл гаргах нь
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, Эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
Би ардын армийн ... дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж ....онд халагдаж ирсэн Б.А нэрээр Архангай аймгийн .... сумаас цэрэгт татагдсан ээж маань намайг 7 дугаар ангид байхад нас барсан. Би ээжийн ах Б-ын асрамжид очсон.Сургуульд сурах үедээ аав дэрээ байгаад зун болохоор ах дээрээ хөдөө байдаг байсан.Тэгээд ах Б-ээр овоглож олон түмэн намайг А гэж дууддаг байсан. Тиймээс Б.А нэрээр цэргийн албанд татагдсан миний жинхэнэ нэр Ч.З юм. Цэрэгт Б.Анхбаяр нэрээр явсан тул цэрэгт алба хаасан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас лавлагаа авахад Б.А нэрээр цэргийн алба хаасан лавлагаа гарсан юм. Иймээс уг цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал
Хавсаргасан баримт:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
Нэхэмжлэл 1%
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70,200 /, “СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА”. Данс:100200900941 эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.
- Гэрчилсэн 2 хүний тодорхойлолт
- Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн /
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
- Төрсний гэрчилгээний хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
- Бусад баримт зэрэг нийт ... хуудас материал хавсаргав.