Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаар, хууулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, и-мэйл хаяг
Хариуцагч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаар хууулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, и-мэйл хаяг
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын төлбөрт ................ төгрөг гаргуулах тухай
А.Б миний бие 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр өөрийн эзэмшлийн 00-00 УБА улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр төв зам дагуу баруунаас зүүн чиглэлтэй явж байтал баруун гар талаас буюу Номин агуулах худалдааны төвийн хажуу талын туслах замаас иргэн В.Г нь өөрийн эзэмшлийн 00-00 УБА улсын дугаартай Мазда демио маркийн автомашинтайгаа гарч ирэн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миний машиныг мөргөсөн. Тухайн үед замны цагдаагийн газраас ирж хэмжилт хийсэн бөгөөд иргэн В.Г-г буруутай талаар дүгнэлт гаргасан.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хохирол бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хохирлоо Итгэлт эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд 1 620 000 төгрөг болсон. В.Г нь одоо болтол миний хохирлыг барагдуулахгүй байх тул В.Г-с 1 620 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
Нэхэмжлэл 2 хувь
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. СХД, Улсын тэмдэгтийн хураамж
“СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА”.Данс:100200900941 Гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.
- Нэхэмжлэгчийн хорооны засаг даргын тодорхойлолт,
- Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалын хуулбар, /нотариатаар батлуулсан/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/
- Нотлох баримтуудыг эх хувь эсхүл /нотариатаар батлуулсан хуулбар зэрэг нийт … хуудас хавсаргав.
Жич: Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тул нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг /нотариатаар батлуулсан/ хавсаргана.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал.