Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, Эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай
Би 2004 онд БНСУ-руу виз гаргуулах зорилгоор БНСУ-ын иргэн ......тай 2004 оны 8 дугаар сарын 06-нд гэрлэлтээ батлуулсан. Батлуулснаас хойш бид 2 уулзаагүй, тэр хүн түрүүлээд Солонгос явсан. Би 2004 оны 12 сард Солонгос явсан. Би Солонгост 3 сар сургуульд сурч байгаад визны хугацаа дууссан. Тэр хүнтэй огт хамт амьдарч байгаагүй тул виз сунгагдаагүй. Би 7 жил хараар хууль бусаар амьдарч байсан. Би Солонгост амьдарч байхдаа 2006 онд нөхөр Б-тэй танилцаж, 2009 оны 03 сарын 04-ний өдөр бидний дундаас охин Ү Солонгос улсад мэндэлсэн. Бид 2011 оны 4 сараас Монгол улсдаа амьдарч байна. Би Солонгос хүнтэй батлуулахаар Солонгосын виз хурдан гардаг гэхээр нь батлуулсан. ....... нь намайг Солонгос улсад байхад Монгол улсын хилээр 8 удаа орж гарсан байсан Би энэ хүнийг олох гэж олон жил хөөцөлдсөн боловч чадаагүй. Иймд БНСУ-ын иргэн ....... бид хоёрын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал
Хавсаргасан баримт:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Нэхэмжлэл 1%
- Улсын тэмдэгтийн хураамж 70200 төлсөн баримт, ДАНС: 100200900941 “СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА” эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.
- Гэрлэлтийн баталгааны хуулбар 1%
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нийт ... хуудас материал хавсаргав.