Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
Хариуцагч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаар /хариуцагчийн хаяг тодорхой байх/ и-мэйл хаяг
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
А.Б миний бие нь 1990 онд Д.Г-тэй танилцаж, улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтийн ПА00000 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Г нар төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос салж тус тусдаа амьдрах болсон.
Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Гэрлэгчдийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
- Хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай магадалгаа харьяалах Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчээс /эх хувь/
- Хүүхэд ясли, цэцэрлэг, сургуульд хүмүүждэг, суралцдаг тухай тодорхойлолт /эх хувь/
- Эд хөрөнгийн маргаантай бол тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
- Гэр бүлийн хүчирхийлэлгүй тохиолдолд урьдчилсан шийдвэрлэх журмаар Эвлэрүүлэн зуучлагчид хандсан баримт
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /эх хувь/ 70,200 төгрөг,
ДАНС:100200900941 Жич: Тэмдэгтийн хураамж төлөх тухай
Дансны нэр: СХД, Улсын тэмдэгтийн хураамж, Данс:100200900941 “СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА” Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70,200 /, “эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.
- Нэхэмжлэлийг 2 хувь бичих
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал