Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар утасны дугаар, и-мэйл хаяг
Хариуцагч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 300.000.000 төгрөгийг Д.Т-ээс гаргуулах тухай.
Б.М миний бие Д.Т-ийн хүсэлтээр 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 200.000.000 / хоёр зуун сая / төгрөгийг 1 жил 6 сарын хугацаатай жилийн 21.6, сарын 1.8%-ын хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Улмаар Зээлийн гэрээний хугацаа дуусаж мөнгөө нэхэхэд Д.Т нь өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлсээр байгаад нэг ч төгрөг өгөлгүй хохироож байна.
Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Д.Т нь гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний авсан зээлээ төлөх хугацаа нь дууссан ч өөр банкнаас зээл авах гэсэн чинь зээл удааширч байна гэж хэлсээр өнөөдрийг хүрч байна.
Иймд зээлдэгч Д.Т-ээс зээл болон барьцааны гэрээний дагуу төлөх 300.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал
Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. Жич: Дансны нэр: СХД, Улсын тэмдэгтийн хураамж, СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.
- Зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар,
- Урьдчилгаа төлбөр хүлээн авсан баримтын нотариатаар батлуулсан хуулбар,
- Баримт болон тооцооны хуудас
- Гэрээний дагуу мөнгө хүлээлцсэн акт,
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/ зэрэг нийт … хуудас хавсаргав.
- /Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө/
Жич: Нэхэмжлэл бичихдээ цаасны урдаас 3 см зай авч бичнэ үү.