Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, и-мэйл хаяг, утасны дугаар
Нэхэмжлэлийн шаардлага: Нас тогтоолгох тухай
Миний бие 1947 онд Завхан аймгийн Цагааннуур сумын Хуримт гэдэг газар Найдангийн 2-р хүү болон төрсөн бөгөөд 1-8 нас хүртэл эцэг, эхийн гар дээр бойжиж байгаад 1955 онд тус сумын бага сургуульд улмаар 1965 онд Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн.
2006 оны 04 дүгээр сард манай гэрт хулгай орж миний сургууль, курс төгссөн бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх, хүүхдүүдийн бичиг баримтууд эд материалын хамт алдагдаад одоо хүртэл олдоогүй.
Би 2005 онд улаан паспортаа иргэний үнэмлэхээр сольж авахад 1947 онд төрснийг 1948 он гэж буруу бичигдсэн байсан. Иймд намайг 1947 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал.
Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт Дансны дугаар: 100200900941 тэмдэгтийн хураамж 70200 “СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА” эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.
- Улсын төв архивын хүн амын тооллогын лавлагаа 2 хүний тодорхойлолт нотариатаар батлуулсан
- Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
- Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг нийт … хуудас хавсаргав.