СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Оршин суугаа газрын хаяг, ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, утасны дугаар
Нэхэмжлэлийн шаардлага: Садан, төрлийн холбоо тогтоолгох тухай
Миний аав С.Дагдан нь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллежийн 1993 оны 000 дугаар магадлалаар цагаатгагдсан.
Цагаатгалын нөхөх олговор 1.000.000 төгрөгийг 1992 онд миний ээж Л.Эрэнхүү авсан. Би эхээс ганцаараа бөгөөд ээж минь нас барсан. Тухайн үед аавыг эсэргүү болсон шалтгаанаар миний бие сургуульд суралцах, ажил хөдөлмөр эрхлэх зэрэгт хүндрэлтэй байдал үүсэж магадгүй хэмээн ээжийн ах Балдан намайг өргөн авч, өөрөөрөө овоглосон.
Түүнээс хойш миний бие нагац ах Балдангаар овоглож Балдангийн Дулмаа нэрээр иргэний паспорт авсан бөгөөд бусад бичиг баримтууд мөн Балдангийн Дулмаа нэрээр олгогдсон.
Хэлмэгдсэн хүмүүсийн эхнэр, нөхөр, хүүхдүүдэд нөхөх олговор олгох тухай хуулиар олговор гаргуулах гэтэл иргэний үнэмлэх, холбогдох бичиг баримтуудад эцгээрээ овоглоогүй шалтгаанаар буцаагдсан.
Иймд намайг С.Дагдангийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: Нэр ... гарын үсэг ... гарын үсгийн тайлал
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Миний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас
- Миний оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 1 хуудас
- Монгол Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллежийн 1993 оны 000 дугаар магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа эх хувь 1 хуудас
- Үндэсний төв архивын лавлагаа /Хүн амын тооллогын/
- Үндэсний төв архивын лавлагаа /Садан төрлийн/
- Садан, төрлийн холбоотойг нотлох 2 гэрчийн тодорхойлолт 2 хуудас
- 2 гэрчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн 2 хуудас
- Цагаатгасан тухай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, /70,200 /, “СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА”. Данс:100200900941 эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.