Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан
шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, Эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг,утасны дугаар, и-мэйл хаяг
Нэхэмжлэлийн шаардлага: Сураггүй алга болсонд тооцуулах тухай
Миний хүү Д овогтой Т-гийн Бат нь 2002 оны 05 дугаар сарын 26 ны өдөр Чех улс руу явсан тэгээд сураггүй алга болсон. Хүү маань ажил хийж амьдрал ахуйгаа сайжруулахаар явсан. Би хүүгээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гарган эрэн сурвалжлуулсан. Гадаад харилцааны яаманд хандан Чех улсын цагаачлалын цагдаагийн алба , Консулын газраас тодруулсан боловч сураг огт гараагүй. Монгол улсын хил хамгаалах газраас тодруулахад Т.Б нь 2002.05.26 ны өдөр монгол улсын хилээр гарсан тухай лавлагаа гарсан. Иймд Т.Б –ыг сураггүй алга болсон тооцож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал
Хавсаргасан баримт:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Нэхэмжлэл 1%
- Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт
Жич: Дансны нэр: СХД, Данс:100200900941, Улсын тэмдэгтийн хураамж, “СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА”. Гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.
- Хоёр хүний тодорхойлолт
- Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нийт ... хуудас материал хавсаргав.