Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
Би Ц.Э-тэй 1996 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр танилцаж, 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Э.Н-ийг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гарт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Э маань 2011 оны 09 дүгээр сард ослоор нас барсан. Бид энэ хугацаанд хадам аав Л.Ц-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, 19-р хорооллын 00 байрны 00 тоотод амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Охин Э.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 01 дүгээр сараас 2011 оны 09 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал
Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70 200 далан мянга хоёр зуун төгрөг/
Жич: Тэмдэгтийн хураамж төлөх тухай
Дансны нэр: СХД, Улсын тэмдэгтийн хураамж, Данс:100200900941
“СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА”.Гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.
- Хамтран амьдрагчийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
- Хамтран амьдрагчийн садан, төрлийн 2 хүний тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн /нас барсан хүний талын/
- Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
- Нэхэмжлэгчийн оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нийт … хуудас хавсаргав.
Жич: Нотлох баримтуудыг эх хувь эсхүл нотариатаар батлуулсан хуулбарыг өгнө.