Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай
А.Б миний бие 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны харьяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажилласан. 1995 онд манай хүүхдийн их дэлгүүрийг “Наран трейд” ХХК-ий харьяа “Наран” их дэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Аж үйлдвэрийн харьяа бараа худалдааны нэгдлийн харьяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Мөн Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг буруу бичсэнийг залруулж ирэх шаардлагатай гэсэн тул намайг 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрөөс 0000 оны 00 сарын 00-ний өдөр хүртэл Аж үйлдвэрийн нэрийн барааны нэгдлийн харьяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан байдал болон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал.
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70,200 далан мянга хоёр зуун төгрөг/ “СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.
- Улсын төв архив болон Нийслэлийн архивын лавлагаа /холбогдох баримт байхгүй бол байхгүй гэсэн албан тоот/
- Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар
- Цуг ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт нотариатаар батлуулсан
- Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/
- Нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/
- Нэхэмжлэгчийн /оршин суудаг нь үнэн гэсэн/ хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг нийт … хуудас хавсаргав.