Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхэд хүсэлт гаргах нь
2022.00.00 Улаанбаатар хот
Хүсэлт гаргагч: Ургийн овог, Эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг,утасны дугаар, и-мэйл хаяг
Нэхэмжлэлийн шаардлага: Эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай
Г.Н би ....онд Ө.Д тэй хамтран амьдарч эхэлсэн. Гэвч Ө.Д нь ..... оны .....сараас эхлэн намайг элдвээр хэлж доромжлон хараах, зэргээр айлган сүрдүүлж байснаа .... оны .... сараас гадуур тэнэж олон хоног алга болж ирээд хэрүүл хийж, гар хүрч өшиглөж зодох зэргээр байнга дарамтлах болсон. Хүчирхийлэл нь сэтгэл санааны, эдийн засгийн хэлбэрээр үйлдэгддэг. Архи дарс хэрэглээгүй үедээ урлахаараа гэрийнхээ эд хогшлыг эвдэх, шатаах зэрэг бүдүүлэг үйлдэл байнга гаргадаг.Урьд өмнө энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагүй. Ах дүү нарт нь хэлэлгүй нууж байсан ингэснээр энэ үйлдэл нь даамжирч хутга гаргаж, гэрийнхээ хаалгыг түгжиж байгаад эхлээд чамайг ална, дараа нь өөрийгөө ална гэж удаа дараа дарамталсан. Хамгийн сүүлд дахин сүрдүүлэхэд нь охиноо авч гарч зугтааж, хүчирхийллийн эсрэг төвийн хамгаалах байранд байрласан. Харьяа дүүргийн цагдаад хэлж 7 хоног хорих арга хэмжээ авахуулсан. Түүнээс хойш уулзахгүй зугтааж ах дүү нарынхаа голдуу байсан гадуур гарахдаа ч айдас түгшүүртэй, хаана тааралдвал бол яах бол гэж байнга айж явдаг болсон. Гэтэл нэг өдөр тараад явж байтал араас гэнэт гарч ирээд явуулахгүй хоргоогоод, дуугарах юм бол ална шүү гээд хүүхэдтэйгээ уулзуулахыг шаардахад нь дүүгийндээ дагуулж очсон. Хүүхэдтэйгээ уулзаж байх хооронд нь гарч цагдаа дагуулж иртэл охиноо аваад явсан байсан бөгөөд одоог хүртэл охиныг минь өгдөг өгдөггүй. Цаашид энэ байдал үргэлжлэх юм бол миний болон охины маань амь нас, эрүүл мэнд, хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байх тул гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.
Хавсаргасан баримт:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Хүсэлт 1%
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар нотариатаар гэрчлүүлсэн.
- Хүүхдийн эрүүл бойжиж байгаа гэсэн өрхийн эмчийн тодорхойлолт
- Хүчирхийллийн эсрэг төвд хандсан хүсэлт
- Хүчирхийллийн эсрэг төвийн мэдээлэл
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нийт ... хуудас материал хавсаргав.
Хүсэлт гаргасан: /гарын үсэг/