•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шийдвэрийн Тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ
  • Холбоо барих

Эрэн сурвалжлах тухай

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн

анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

 

2022.00.00                                                                                              Улаанбаатар хот

 

       Нэхэмжлэгч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, и-мэйл хаяг, утасны дугаар хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар утасны дугаар, и-мэйл хаяг

 

        Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай 

 

       А.Б би Г.А-тай 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Их Монгол  800 жилийн ойд зориулан 108 морин хуурыг нэг бүрийг нь 30 000 төгрөгөөр тооцож 0000 оны 00 сарын 00-ний өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 1 620 000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа хүлээн авсан. 

Би гэрээнд заасны дагуу морин хуурыг хийх материалыг захиалагч талд үзүүлж нэг морин хуур хийж үзүүлэхэд захиалагч тал зөвшөөрч эх загварыг сонгож байгаагаа мэдэгдэж гарын үсэг зурсан. Үүний дагуу би 108 морин хуурыг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн. 

Г.А нь одоогоор ажлын хөлсний үлдэгдэл болон 1 620 000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа тул танд 7 хоногийн дараа өгье гэхэд би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй байна. Хариуцагч Г.А-н одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Г.А-г эрэн сурвалжилж өгнө үү.

 

                                       Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал.        

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

 /Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/

 

  1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70 200 далан мянга хоёр зуун төгрөг/

Дансны нэр: СХД, Улсын тэмдэгтийн хураамж, 

“СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА” Данс:100200900941 Гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.

  1. Нэхэмжлэгчийн оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт
  2. Хариуцагчийн оршин суудаггүй гэсэн хорооны засаг даргын тодорхойлолт, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж
  3. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах шалтгааныг нотолсон баримт
  4. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар

 

         Жич: Нэхэмжлэл бичихдээ бичгийн цаасны урдаас 3 см зай авч бичнэ үү.           

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.live.shuukh.mn шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх